• Холбоо барих
  • (976) 72508240

Үнэт зүйлс

  • Тасралтгүй хөгжих – Бид хүний нөөцийн менежментийн стандартууд, хөгжил, бодлого журамын талаар мэргэшсэн өндөр чадавхитай байж, харилцагчийнхаа бизнесийг онцлог ялгааг ойлгож мэдэрч ажиллана. Манай туршлагатай, мэргэшсэн хүний нөөцийн зөвлөх мэргэжилтнүүд нь харилцагчийн бизнест нөлөөлөл үзүүлж болохуйц хуулийн шаардлага болон салбарын өнөөгийн байдлын талаар цаг үеийн мэдээлэл болон хуулийн өргөн мэдлэгтэй байж, энэ талаар зөвлөж, эрсдлийг бууруулж ажиллана.
  • Итгэл болон шударга байдал – Бид зорилго зорилтуудаа биелүүлэхдээ өөрсдийн үнэт зүйлийг ямагт баримталж ажиллана. Бид харилцагчтайгаа байгуулах урт хугацааны харилцаа хамтын ажиллагаа нь зөвхөн итгэл дээр суурилдаг гэдэгт итгэдэг. Бүх харилцагчид болон ажиллагсдын мэдээлэл нь хувь хүний нууцлалтын хуулийн дагаа өндөр нууцлалтай байна. Би Пи Консалтингийн гаргаж буй аливаа шийдвэр нь үргэлж ил тод, чиг шударга, тодорхой байна.
  • Харилцагч төвтэй – Бид өөрсдийн үзүүлж буй бүх үйлчилгээгээ өндөр ур чадвартай, төгс гүйцэтгэлтэйгээр хүргэхийг эрмэлзэнэ. Харилцагчийн хэрэгцээ шаардлага, байгууллага бизнесийн онцлог, түүний зорилго болон соёлыг чухалчилж, өөрсдийн үйл ажиллагааны чиглэл, хандлагаа түүнд нийцүүлж ажиллана.
  • Хүсэл тэмүүлэл - Би Пи Консалтинг нь өөрийн брэнд, үйлчилгээ болон хүмүүсийн тухай хүсэл тэмүүлэлтэй байж, өөрсдийн харилцагчдаа өндөр үр өгөөжийг хүргэж ажиллана. Бид харилцагчтайгаа урт хугацааны үр дүнтэй сайн харилцаатай байх нь стратегийн түнш байхийн үндэс гэдгийг ойлгож ажилдаг.
  • Хаяг: Баянзүрх дүүрэг, 26 хороо, Хүннүгийн гудамж- Их Монгол коплекс, 3 давхарт
  • Утас: 976 - 72508240
  • И-мэйл: hr@bpconsulting.mn

Copyright © 2024 bpconsulting.mn All rights reserved.