Таньд хүний нөөцийн менежментийн өдөр тутамын асуудлаас илүүтэйгээр стратеги, бодлогын түнш хэрэгтэй юу?
Дэлхийн томоохон компануудын 80% нь хүний нөөцийн бизнесийн хамтрагчтай байдаг ба эдгээр хамтрагч нь байгууллагын хурдацтай хөгжлийн тулгуур нь байдаг.
Байгууллагын үйл ажиллагаа, бизнесийн онцлог, технологи, эрсдэлийн дүн шинжилгээ болон тоон үзүүлэлт дээр тулгуурласан хүний нөөцийн бодлогыг стратегийн түвшинд боловсруулж бизнесийн үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулах хүний нөөцийн бизнесийн хамтрагчийн (Human Resource Business Partner) үйлчилгээг бид Монголд анх удаа үзүүлж байна.
Үйлчилгээ болон үнийн талаар илүү дэлгэрэнгүйг холбоосоор орж авна уу.
2. Хүний нөөцийн зөвлөх (HR Consulting) үйлчилгээХүний нөөцийн шинэлэг, дэвшилтэт технологид суурилсан арга барил, бодлого дутагдаж байна уу?
Тэгвэл байгууллагын хүний нөөцийн стратегийг тодорхойлоход тань олон улсын туршлагатай хүний нөөцийн зөвлөхүүд туслахдаа таатай байх болно.
Хэрвээ та бизнесээ хөгжүүлж, цар хүрээгээ нэмэгдүүлэх эсхүл байгуулагын хөгжлөө шинэ түвшинд гаргах хүсэлтэй бол хүний нөөцийн үйл ажиллагааны багтай байсан ч “Хүний нөөцийн зөвлөх үйлчилгээ” бол бизнес эрхлэгчдийн заавал бодолцож үзэх ёстой зүйл юм.
Хүний нөөцийн зөвлөх үйлчилгээний зорилго нь байгууллагын бүтээмж, үр дүн, ашиг орлого, харилцаа хамтын ажиллагаа, ажиллагсдын хандлагыг сайжруулах зорилготой бодлого журамыг боловсруулж, хэрэгжүүлэх арга замыг зөвлөх юм.
Зөвлөх үйлчилгээний төрлүүд
Ажил хайгчийн чиг хандлагад хөтлөгдсөн өрсөлдөөн ихтэй хөдөлмөрийн зах зээлээс өөрийн байгууллагын соёл үнэт зүйл, ажлын байрны шаардлагад нийцсэн мэргэжилтэн, удирдагч олоход хүндрэлтэй байна уу? Бид тань рекрутментийн цогц үйлчилгээг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.
4. Төслийн болон богино хугацаагаар ажиллах хүчнээр хангахУлирлын, төслийн хугацаагаар, богино хугацаагаар, захиалагч компаний хүсэлт гэх мэт шаардлагаар богино хугацаанд ажил гүйцэтгүүлэх мэргэжлийн чадварлаг ажилтан, баг хэрэгтэй байна уу?
Таньд энэ бүх сонгон шалгаруулалт, бичиг цаасны ажлыг хийхгүйгээр хэрэгцээтэй үедээ мэргэшсэн ажилтан эсхүл баг ажиллуулан байгууллагын ажлын бүтээмжээ дээшлүүлээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоосоор орж авна уу