• Холбоо барих
  • (976) 72508240

Хүний нөөцийн бизнесийн хамтрагч (HRBP)

Таньд хүний нөөцийн менежментийн өдөр тутамын асуудлаас илүүтэйгээр стратеги, бодлогын түнш хэрэгтэй юу?

HR business partnering нь олон улсад түгээмэл болж буй бизнесийн шинэлэг хандлага ба HRBP нь байгууллагын удирдлага менежментийн багтай хамтран ажиллаж, хүний нөөцийн менежментийг функц, бодлогуудыг стратегийн түвшинд зохион байгуулж, бизнесийн ашиг орлогод үнэтэй хувь нэмэр оруулдаг.

HRBP нь бизнесийн одоо болон ирээдүйн амжилттай шууд холбогддог ба өдөр тутамын ажлаас илүүтэйгээр сонгон шалгаруулалт, тогтвортой ажил эрхлэлтийн стратегийн төлөвлөгөөг гаргаж бизнесийн үр дүнг нэмэгдүүлэхэд төвлөрч ажилдагаараа давуу талтай.

Дэлхийн томоохон компануудын 80% нь хүний нөөцийн бизнесийн хамтрагчтай байдаг ба эдгээр хамтрагч нь байгууллагын хурдацтай хөгжлийн тулгуур нь байдаг

Байгууллагын үйл ажиллагаа, бизнесийн онцлог, технологи, эрсдэлийн дүн шинжилгээ болон тоон үзүүлэлт дээр тулгуурласан хүний нөөцийн бодлогыг стратегийн түвшинд боловсруулж, бизнесийн үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулах Хүний нөөцийн бизнесийн хамтрагчийн (Human Resource Business Partner) үйлчилгээг бид Монголд анх удаа үзүүлж байна.

ЯАГААД ХҮНИЙ НӨӨЦИЙН БИЗНЕСИЙН ХАМТРАГЧ ХЭРЭГТЭЙ ВЭ?

HRBP нь практикт өндөр үр дүнтэй ба тухайн байгууллагын үйл ажиллагаа болон хэрэгжүүлэлтээс бүрэн хамааралтай байдаг боловч манай HRBP –ийн үйлчилгээ авсанаар дараах ач холбогдолтой. Үүнд:

  • Аливаа асуудалд үргэлж стратегич байдлаар хандах: манай мэргэшсэн Хүний нөөцийн бизнес хамтрагч нар нь тухайн бизнесийн ерөнхий стратегитэй хүний нөөцийн бодлогыг нягт уялдуулж ба үргэлж стратегийн төлөвлөгөөнд тулгуурласан бодит хэмжигдэхүүн тавьж асуудлыг шийдвэрлэх ба цаг үргэлж бизнесийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийг зорьж ажилладаг.
  • Үр ашигтэй байдал: HRBP нь стратегийн түвшинд оновчтой шийдэл гаргаж эерэг үр дүнг авчрах замаар байгууллагын үр ашигтай байдлыг нэмэгдүүлж ажилдаг.
  • Харилцаанд суурилсан: Хүний нөөцийн бизнесийн хамтрагчийн амжилт нь эерэг болон бүтээлч харилцаанд суурилдаг гэдэгт бат итгэдэг тул байгууллагыг эерэг, нягт уялдаа холбоотой болгох тал дээр манлайлж ажилладаг.
  • Санал санаачлага шийдэлд суурилсан: HRBP нь уламжлалт хүний нөөцийн алба шиг өдөр тутамын ажилд анхаарлаа хандуулдаггүй ба байгууллагын зорилго зорилтуудад хүргэх стратегийг хэрэгжүүлэхэд төвлөрч ажилдаг.

Хүний нөөцийн бизнесийн хамтрагч нь уламжлалт буюу бизнесийн үндсэн үйл ажиллагааг дэмжих биш үйл ажиллагаа болон стратегийн ач холбогдолтой чухал албан тушаал юм.
Хэрэв таны бизнест бизнесийн үр ашгийг бодитоор нэмэгдүүлэх хүний нөөцийн стратегийн хамтрагч хэрэгтэй бол бидэнд хандаарай.

  • Хаяг: Баянзүрх дүүрэг, 26 хороо, Хүннүгийн гудамж- Их Монгол коплекс, 3 давхарт
  • Утас: 976 - 72508240
  • И-мэйл: hr@bpconsulting.mn

Copyright © 2024 bpconsulting.mn All rights reserved.