• Холбоо барих
  • (976) 72508240

Хүний нөөцийн зуучлал/рекрутментийн үйлчилгээ

Ажил хайгчийн чиг хандлагад хөтлөгдсөн өрсөлдөөн ихтэй хөдөлмөрийн зах зээлээс өөрийн байгууллагын соёл үнэт зүйл, ажлын байрны шаардлагад нийцсэн мэргэжилтэн, удирдагч олоход хүндрэлтэй байна уу?

Яагаад Pекрутментийн цогц үйлчилгээ хэрэгтэй вэ?

1. Чадварлаг, талентэд ажил хайгчдын мэдээллийн санд нэвтрэх боломж
Хөдөлмөрийн зах зээл дээр байгаа шилдэг идэвхитэй болон идэвхигүй ажил хайгчдын мэдээллийн санд нэвтрэх боломжтой болно. Өндөр ур чадвартай мэргэжилтнүүд хэрвээ ажил хайхдаа байгууллагад хандахаас илүүтэйгээр мэргэжлийн рекрутмент компанид бүртгүүлдэг. Мөн бид олон төрлийн мэдээллийн сувгаар өөрсдийн сул орон тоог зарладаг бөгөөд бид талентэд мэргэжилтэнүүд ямар ажлын байрны заранд анхаарал хандуулдаг вэ гэдгийг сайн мэддэг.

2. Цаг хугацааг тань хэмнэнэ
Мэргэшсэн рекрутментийн багтай хамтран ажилласнаар сонгон шалгаруулалтанд зарцуулах цагийг нь тань хэмнэнэ. Түүнчлэн бидэнтэй хамтран ажилласнаар танай байгууллага богино хугацаанд сул орон тоогоо нөхөж, байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлнэ.

3. Нэмэлт үйлчилгээнүүд
Бид сонгон шалгаруулалтын орчин үеийн батлагдсан нэмэлт арга хэрэгслүүдийг өргөнөөр хэрэглэдэг ба жишээ нь EQ тест юм. Эдгээрийг хэрэглэснээр ажил горилогчын тухай нарийн мэдээлэл, тэдний хувийн шинж чанарыг ойлгоход тань туслах болно. Эдгээр тестүүдийг байгууллага дээрээ хэрэглэх нь зардал хугацаа шаардсан хэрэг байдаг бол энэ нь манай рекрутментийн үйлчилгээний нэгээхэн хэсэг юм.

4. Мэргэшсэн байдал
Манай сонгон шалгаруулалтын зөвлөхүүд анкетын шалгаруулалт, филтертэх зэрэгт мэргэшсэн байдаг ба зарим хүний нөөцийн мэргэжилтэнүүд энэ хэмжээнд мэргэшээгүй байдаг тул сонгон шалгаруулалтын зөвлөхүүд таны цаг, хөрөнгийг хэмнэдэг.

5. Зөвхөн шилдэгийг
Бид ажлын байрны шаардлагад нийцсэн шилдэг ажил горилогчдын богино жагсаалтаар таныг хангах ба та энэ бүхнийг хийх шаардлагагүй.

6. Цалингийн benchmarking
Хэрвээ та сул ажлын байрандаа тохирсон зах зээлийн өрсөлдөхүйц цалингийн хэмжээг хараахан тодорхойлох боломжгүй бол таньд бид таньд цалингийн зах зээлийн бодит хэмжээг санал болгодог.

  • Хаяг: Баянзүрх дүүрэг, 26 хороо, Хүннүгийн гудамж- Их Монгол коплекс, 3 давхарт
  • Утас: 976 - 72508240
  • И-мэйл: hr@bpconsulting.mn

Copyright © 2024 bpconsulting.mn All rights reserved.