Хүний нөөцийн зөвлөх үйлчилгээ
Хүний нөөцийн шинэлэг, дэвшилтэт технологид суурилсан арга барил, бодлого дутагдаж байна уу?
Тэгвэл байгууллагын хүний нөөцийн стратегийг тодорхойлоход тань олон улсын туршлагатай хүний нөөцийн
зөвлөхүүд туслахдаа таатай байх болно.
Хэрвээ та бизнесээ хөгжүүлж, цар хүрээгээ нэмэгдүүлэх эсхүл байгуулагын хөгжлөө шинэ түвшинд гаргах
хүсэлтэй бол хүний нөөцийн үйл ажиллагааны багтай байсан ч “Хүний нөөцийн зөвлөх үйлчилгээ” бол бизнес
эрхлэгчдийн заавал бодолцож үзэх ёстой зүйл юм.
Хүний нөөцийн зөвлөх үйлчилгээний зорилго нь байгууллагын бүтээмж, үр дүн, ашиг орлого, харилцаа хамтын
ажиллагаа, ажиллагсдын хандлагыг сайжруулах зорилготой бодлого журамыг боловсруулж, хэрэгжүүлэх арга замыг
зөвлөхөд оршино.
Хүний нөөцийн зөвлөх үйлчилгээний ерөнхий төрлүүд
-
Бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт
Бүрдүүлэлт сонгон шалгаруулалтын стратегээ шинэчилж, дэвшилтэт арга барилыг хэрэгжүүлж байгууллагын
амжилтаа
нэмэгдүүлээрэй. Бид байгуулллагын гүйцэтгэлийн үндсэн тулгуур үзүүлэлтийг илрүүлэн, ирээдүйд
шаардлагатай
ажиллах хүч шинж чанарыг тодорхойлох замаар ажиллана. Түүнчлэн ажил олгогч- брэндийн бодлогыг
тодорхойлж,
хэрэгжүүлэхэд тань зөвлөж ажиллах.
-
Employee Relations & Performance Reviews
Хөдөлмөрийн харилцааны асуудлууд, түүний эрсдэлийг бууруулах нь чухал ач холбогдолтой байдаг. Хүний
нөөцийн зөвлөх нь ажиллагсдын сэтгэл ханамж, ажлын гүйцэтгэлийг сайжруулж, байгууллагын эрсдэлийг
бууруулах арга хэмжээг цогцоор авч хэрэгжүүлнэ. Байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохирсон ажлын
гүйцэтгэлийн үнэлгээний системийг хөгжүүлэх, хэрэгжүүлэлтийг хариуцан ажиллана.
-
Management & Supervisory Coaching
Байгууллагын удирдах ажилтан, менежерүүдэд чиглэсэн байгууллагын онцлог, дүрэм журамд нийцсэн
захиалгат
сургалтыг зохион байгуулдаг. Эдгээр сургалтын үр дүнд, удирдах ажилтнууд байгууллагын ерөнхий зорилго,
зорилалтуудыг биелүүлэхэд үйл ажиллагаагаа бүрэн чиглүүлж, гүйцэтгэл нь сайжирна.
-
Compensation & Market Analysis Services
Өрсөлдөхүйц цалин хөлсний систем нь байгууллагын тогтвор суурьшил болон чадварлаг ажиллах хүчинг
татах гол
үндэс байдаг. Бидний цалин хөлс болон зах зээлийн судалгаа нь өрсөлдөхүйц, шударга цалин хөлсний систем
болон түүнийг хэрэгжүүлэх арга хэрэгслийг санал болгоно. Мөн цалин хөлсний мэдээллийн системийн
автоматжуулалт болон хөгжүүлэлтийг шинэлэг арга барилыг нэвтрүүлэхэд тань хөтөч болж, хүний нөөцийн
албаны
бүтээмжийг бодитоор нэмэгдүүлнэ.
-
Policy Development & Implementation
Хүний нөөцийн багц бодлого, журам эсхүл одоогийн бодлого журамаа үйл ажиллагаа цаг үед тохируулан
илүү
бүтээмжтэй болгох шаардлагатай байсан ч манай мэргэшсэн баг таны бизнесийн үйл ажиллагаанд тохирсон,
хэрэгжүүлэх бүрэн боломжтой, хуулинд бүрэн нийцсэн бодлого, журамыг боловсруулж өгнө.
-
HR Audits
Бид хүний нөөцийн олон төрлийн аудитын үйл ажиллагааг явуулдаг. Аудитын үйл ажиллагаа хүний нөөцийн
бүхий
л функцыг хамарсан, бүтээмжийг хэмжсэн, одоогийн болон ирээдүйд тулгарч болох эрсдлийн үнэлгээг хийхэд
чиглэсэн гэх мэт олон төрөл байж болно. Таны бизнест ямар ч төрлийн аудит хийлгэх шаардлага гарсан ч,
бид
бизнесийн тань хүсэл шаардлагад бүрэн нийцсэн, үйл ажиллагааг сайжруулах арга хэрэгслийг санал болгож
чадахуйц аудитын үйлчилгээг санал болгож байна.
-
Workplace Investigations
Ажиллагсад, баг хамт олноос ирсэн санал гомдол, нэн ялангуяа ноцтой гомдолыг шийдвэрлэх нь маш төвөгтэй
байдаг. Эдгээр санал гомдол ихэвчлэн ажиллагсдын сэтгэл хөдлөлтэй нягт холбоотой байх ба үр дүн нь
нилээд
төвөгтэй байдаг тул бид байгууллагад тань тулгарч буй бүх төрлийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд зөвлөж
ажиллана.
Доорхи хүний нөөцийн зөвлөх үйлчилгээнүүд хамгийн эрэлттэй байдаг.
Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт
- Байгууллагын одоогийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын бодлого, арга хэрэгсэл, үр өгөөжид дүн
шинжилгээ хийж үнэлэлт өгөх
- Сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан сонгон шалгаруулалтын арга хэрэгсэл, сошиал
платформыг оновчтой ашиглах шинэлэг арга
- Байгууллагын онцлогт тохирсон, зорилгод суурилсан оновчтой шинэлэг сонгон шалгаруулалтын бодлого
- Талентийг бүрдүүлэх суваг болон passive candidate менежмент
- Сонгон шалгаруулалтын програмын сонголт эсхүл хөгжүүлэлт
- Employer branding бодлого тодорхойлох, төлөвшүүлэх
Ажлын үнэлгээ, зэрэглэл
- Албан тушаалын бодит үнэ цэнэ, өгөөж, шийдвэр гаргалт, хариуцлага, шаардагдах ур чадвар, ажлын
нөхцөлийг батлагдсан ажлын үнэлгээний аргаар үнэлэх
- Ажлын үнэлгээнд суурилсан албан тушаалын зэрэглэл
- Албан тушаалын нэршлийг олон улсын стандартын дагуу тогтоох
- Системтэй, оновчтой цалингийн систем
- Ажлын уялдааг дээр зэргээр хангасан, өндөр үр өгөөжтэй байгууллагын бүтцийн суурийг тавих
Цалин хөлс, урамшуулал
- Байгууллагын одоогийн цалин хөлсний бодлого, зардал, төсөв болон үр өгөөжид үнэлгээ хийх
- Цалин хөлсний үр өгөөжтэй багц буюу талентийг байгууллагад тогтоон барихын зэрэгцээ зардлын түвшинг
бууруулах ухаалаг бодлогыг тодорхойлох
- Ажлын үнэлгээнд суурилсан оновчтой цалингийн систем
- Байгууллагын зорилго зорилт, үйл ажиллагааны онцлогоос хамаарсан хөнгөлөлт хангамжийн багц
- Цалин хөлсний мэдээллийн системийн автоматжуулалт болон хөгжүүлэлт
Тусгайлсан зөвлөх үйлчилгээ
- Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагын дагуу хүний нөөцийн нэг функц болон холимог байдлаар эсхүл зөвхөн
тэдний шаардлагад асуудлыг шийдвэрлэх бизнесийн зөвлөх үйлчилгээ
Эхлэхэд бэлэн үү?
Мэргэжлийн, чадварлаг хүний нөөцийн албыг байгуулах нь олон жилийн хөдөлмөр байдаг. Харин бидний мэргэжлийн
дэмжлэгтэйгээр, байгууллагынхаа хүний нөөцийн менежментийн хөгжүүлж бүхий л асуудлыг стратегийн түвшинд
шийдвэрлэж, бизнесийнхээ хөгжилд анхаарлаа хандуулах боломжтой болно.